Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцлоо.
Тэд морьтой үзүүлбэрийг толилуулж, бусад соёлын арга хэмжээний арын алба, олны хэсэгт ч дэмжлэг үзүүлж ажиллажээ.
Морьтойгоо эрэмгий гайхамшигт үзүүлбэр толилуулсан алба хаагчдын дунд "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдаанаас эх орондоо алтан медаль авчирсан тамирчин дайчид багтсан нь онцлог байлаа.