Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Эл өдрүүдэд нийслэл дэх арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.
Голомт банк
Долоодугаар сарын 10-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долоодугаар сарын 10-нд Нарантуул зээлийн төв 10:00-18:00 цагийн хооронд ажиллана. Солонго салбар долоодугаар сарын 15-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах юм. Эдгээрээс бусад салбар нэгжүүд бүгд амарна.
Хаан банк
Долоодугаар сарын 10-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.
Харин орон нутагт дараах салбарууд ажиллана. Үүнд:
- Өмнөговь салбар: Оюутолгой тооцооны төв /09:00-17:00/
- Өмнөговь салбар: Гашуунсухайт тооцооны төв /09:00-17:00/
- Сүхбаатар салбар: Бичигт тооцооны төв /Долоодугаар сарын 10-14-ны өдрүүдэд 09:00-17:00/
Хас банк
Наадмын амралт буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долоодугаар сарын 16-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.
Төрийн банк
Хүй долоон худагт Төрийн банкны явуулын банк долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд ажиллана. Харин Улаанбаатар хотод дараах салбар нэгжүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. Үүнд:
- Долоодугаар сарын 10-нд 10-р хороолол тооцооны төв
- Долоодугаар сарын 11-нд "120 мянгат" тооцооны төв
- Долоодугаар сарын 12-нд "Цэнгэлдэх" тооцооны төв
- Долоодугаар сарын 13-нд "Тавин мянгат" тооцооны төв
- Долоодугаар сарын 14-нд "13-р хороолол" тооцооны төв
- Долоодугаар сарын 15-нд "Мөнгөн завъяа" тооцооны төв
Ариг банк
Ариг банкны "Их дэлгүүр салбар" тооцооны төв долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 16-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.
Капитрон банк
Бүх салбарууд долоодугаар сарын 9-нөөс эхлэн долоодугаар сарын 17-ны өдрийг дуустал амарна.
Богд банк
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Богд банкны бүх салбар нэгжүүд долоодугаар сарын 10-16-ны өдрийг дуустал хугацаанд амрах бөгөөд долоодугаар сарын 17-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хархорин салбар нь долоодугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Худалдаа хөгжлийн банк
Долоодугаар сарын 10-наас долоодугаар сарын 15-ныг дуустал тус банкны бүх салбар нэгжүүд амрах бөгөөд 17-ны өдрөөс эхлэн Авто худалдааны салбар болон Нарантуул салбараас бусад тооцооны төвүүд ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Харин өнөөдөр буюу долоодугаар сарын 9-нд дараах салбар нэгжүүд ажиллана.