БАРИМТ 1
Г. Жигжидсүрэн нь 1942 онд мэндэлжээ.
БАРИМТ 2
Төв аймгийн Баян сумын нутаг “Үзүүр” гэдэг газар төрсөн.
БАРИМТ 3
Тэрбээр 1960-1962 онд “Монгол кино” үилдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1962-1967 онд БХКУДС-ийг доктор, профессор л.В.Кулешовын урланд уран сайхны болон телевизийн киноны найруулагч, проф. А.Я.Каплерийн урланг кино зохиолч мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 4
1967-1992 онд “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллажээ.
БАРИМТ 5
1974-1978 онд УБДС-ийн Кино драмын ангид багш , МУ АХ, Монголын’ зохиолчдын эвлэлийн гишүүн байсан.
БАРИМТ 6
Тэрбээр ихэнх киноныхоо зохиолыг манай нэрт зохиолчидтой хамтран бичсэнээс гадна киноныхоо дууны үгийг өөрөө бичсэнээс “Анхны алхам”-ын Хунгийн дэгдээхэй, “Суварган цэнхэр уулс”-ын Энхийн нар, Хунгийн дуу, Говийн нүдэн, Зарлаагүй дайны оршил, Нарны унага, Эхлэлт зэрэг нь үзэгчдийн дунд хоногшин үлджээ.
БАРИМТ 7
Түүний бүтээсэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кинонууд нь Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байлаа.
БАРИМТ 8
Г.Жигжидсүрэнгийн уран бүтээлийг өндрөөр үнэлж 1995 онд Хөдөлмөрийн гавкяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол улсын Урлагийн гавкяат зүтгэлтэн цол, 2007 онд Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус хүртээжээ.
БАРИМТ 9
Тэрбээр нийслэлийн хоёрдугаар сургуульд суралцсан. Тус сургуульд утга зохиолын дугуйлангууд хичээллэдэг байжээ. Ерөнхийдөө утга зохиол түүнийг кино урлагт хөтөлжээ.
БАРИМТ 10
Тэр багадаа ээж, аавынхаа үгнээс зөрдөггүй хүмүүжилтэй хүүхэд байсан.
БАРИМТ 11
Аав ээж нь түүнийг эмч болгоно гэж боддог байсан. Гэвч тэр анхны удаа тэднийхээ үгнээс зөрсөн нь алдартай найруулагч болгосон түүхтэй.
БАРИМТ 12
Тэрбээр алдарт найруулагч Д.Жигжид агсаны гарын шавь. 1960-аад онд “Улаанбаатарт байгаа миний аав” киногоо хийж байхад нь туслахаар нь ажиллаж байв. Мөн Д.Чимэд-Осор найруулагч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужаар анхны киногоо найруулахад нь туслахаар нь ажилласан. Ингэж л Монголын хоёр том найруулагчийн туслахаар ажиллаж энэ урлагт хөл тавьсан.
БАРИМТ 13
Тэрбээр нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй гэрийн хувьд ч, хүний хувьд ч найзууд байсан.
БАРИМТ 14
Тэр зохиолоо бичиж байхдаа хэнийг тухайн дүрд тоглуулахаа товлосон байдаг гэнэ.
БАРИМТ 15
Тэрбээр шинэ гарч буй кинонуудыг үздэггүй, завгүй нэгэн.
БАРИМТ 16
Тэрбээр нэг удаа "Манай алтан үеийн жүжигчид “Нээрээ л ийм хүн байсан байх” гэтэл нь дүрээ амьдруулж чаддаг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Байхгүй гээд хэлчихээр зарим нь гомдох л байх даа. Жүжигчдийн хувьд нэг л зүйл дээр хатуу анхаарах хэрэгтэй. Дүрийг зөвхөн амьдруул. Роль, дүр хоёр бол өдөр, шөнө шиг ялгаатай шүү. Ролийг бол тоглоно, дүрийг бол бүтээж амьдруулах ёстой. Өнөө цагт энэ хоёрыг огт ялгахгүй байна. Кинонд зөвхөн жүжигчин хүн тоглоно гэж байхгүй."
БАРИМТ 17
Тэр хүний ганц хүү. Аав маань Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Ээж минь Төв аймгийн Баян сумынх.
БАРИМТ 18
Тэр найман сартай байхдаа Улаанбаатар хотод ирж амьдарсан.
БАРИМТ 19
Мөн тэр багаасаа шүлэг яруу найраг оролддог хүү байжээ. Гэвч санаснаараа зохиолч болж чадаагүй гэнэ.
БАРИМТ 20
Түүнд уран сайхны 25 бүтээл байдаг гэнэ. Харин баримтат бүтээлүүдээ оруулбал овоо хэдэн юм болно гэж ярьжээ.
БАРИМТ 21
Түүнийг түүхэн кино хийхэд эмээгийнх нь дүү Л.Дэндэв гэдэг лут эрдэмтэн хүн нөлөөлжээ. Тэр хүнд бичгийн шавь орсон нь хожмоо түүхэн кино хийх шалтгаан болжээ.
БАРИМТ 22
Үзэл суртлын хүнд хэцүү, хатуу хяналт суларсан үед тэр “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” буюу “Мөхлийн ирмэгт” киногоо бүтээсэн. Түүний эмзэглэж явдаг сэдэв бол хэлмэгдүүлэлт, цус ойртолт, архидалт байсан учир...
БАРИМТ 23
Кино урлагийн дээд сургуулийн багшаар ажиллаж байгаа Жигжигсүрэн нэгэн удаа хэвлэлд "Одооны хүүхдүүд сурах эрмэлзэлгүй болжээ. Нэг л их амар хялбараар амжилт хайсан хүмүүс" хэмээж байв.
БАРИМТ 24
Тэрбээр Анхны алхам – 1969 он, Эхлэлт – 1972 он, Говийн нүдэн -1973 он , Эх бүрдийн домог – 1975 он, Хуний амь – 1976 он, Суварган цэнхэр уулс – 1978 он, Хатанбаатар – 2 анги – 1981 он, Нарны унага – 1984 он, Зарлаагүй дайны оршил – 1984 он, Фронтод явах өргөдөл –1985 он, Намар нахиалсан мод – 1986 он, Алтан шонхор – 2 анги – 1989 он, Хун чулууны нулимс- 1990 он, Бүлээн нурам – 1991 он, Амин мөр – 1992 он, Араатан – 1992 он, Өс хонзон – 1993 он, Зүүднuй цагаан унага- 1995 он, Хайрын нулимс хатдаггүй- 1996 он, Их хааны удам –1996 он зэрэг бүтээлийг найруулж, Говийн нүдэн – 1974 он, Хүний амь – 1976 он, Суварган цэнхэр уулс – 1978 он, Хатанбаатар – 1981 он, Нарны унага – 1984 он, Намар нахиалсан мод – 1986 он, Алтан щонхор – 1989 он, Зүүднuй цагаан унага – 1995 он, Их хааны удам – 1996 он зэрэг бүтээлийн зохиолыг бичжээ.
Сэтгэгдэл (1)