Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Дагвадоржийн Мэндбаярыг "Хөдөлмөрийн баатар" цолоор шагнана. Тэрбээр 1944 онд Ховд аймгийн Манхан суманд төржээ.
Д.Мэндбаяр драмын театрын тайзнаа “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийн Луизагийн дүрээс эхлүүлээд дэлхийн болон үндэсний сонгодог 100 гаруй жүжигт тоглоод байна.
Мөн "Энэ хүүхнүүд үү", "Хүний мөр", "Тунгалаг Тамир", "Гарьд магнай", "Галын урсгал", "Мандухай цэцэн хатан" зэрэг алтан үеийн шидээвэр кинонуудад дүр бүтээсэн билээ.
Сэтгэгдэл (3)