Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнаж байна. Тухайлбал, өнөөдөр “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах Монгол Улсын жүжигчин цолоор шагнуулахаар болсон байна. Гурван удмын уран бүтээлч С.Амармандах нь монголд реп урсгалыг нэвтрүүлсэн анхдагч уран бүтээлч юм.
Сэтгэгдэл (5)