Олон арван жилийн уран бүтээлийн замналдаа олон арван амжилттай цомог, кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг багтаасан Хонг Конг гаралтай дуучин, жүжигчин КоКо Ли Лхагва гарагт нас барсан гэж эгч нар нь олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ.
Түүний эгч Кэрол, Нэнси нар түүнийг хэдэн жил сэтгэлийн хямралд өртөж, ням гарагт амиа хорлохыг завдсан гэжээ. Эмнэлэгт хэвтсэн ч ухаангүй байдлаасаа сэргэж чадалгүй лхагва гарагт нас барсан аж. Тэр 48 настай байсан.
Уг мэдэгдэлд гэр бүлийнхэн нь гашуудаж байгаа тул хувийн нууцыг хадгалахыг хүсэж, "Энэ жил Лигийн дуучны карьерийн 30 жилийн ой тохиож байгаа. Тэр бол дэлхийн сайчуулын нэг байсан. Тэр олон улсын хөгжмийн ертөнцөд Хятад дуучдыг олноор төрүүлэхийн тулд уйгагүй зүтгэж, Хятадуудын төлөө гялалзахын тулд бүх хүчээ дайчилсан нэгэн. Хэдийгээр КоКо энэ ертөнцөд удаан хугацаагаар үлдэхгүй ч түүний гэрлийн туяа үүрд үргэлжлэх болно" гэжээ.
Ли Хонконгод төрж, АНУ-д өссөн. Ахлах сургуулиа төгсөөд Хонконгод буцаж очихдоо тэрбээр дууны уралдаанд тэргүүн байр эзэлсэн нь хөгжмийн карьераа эхлүүлэх шалтгаан нь болсон гэдэг. Тэрбээр 1990-ээд оны турш Ази тивд амжилт олж, сая сая цомог борлуулж, англи, мандарин, кантон хэл дээр хөгжим гаргасан.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)