АНУ-ын Массачусетс мужид долоо хоногийн турш сураггүй алга болоод байсан эмэгтэйг даваа гаригт мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн шаварт шигдсэн байдалтай байхыг олсон гэж орон нутгийн цагдаа нар мэдэгдэв.
Тодруулбал, 31 настай Эмма Тетевски зургадугаар сарын 26-ны үд дундын орчимд ор сураггүй алга болсон юм. Урьдчилсан таамгаар Стоутон дахь Пайнвудын цөөрөм, Шарон дахь Массапоаг нуурт очсон гэж Стоутон хотын цагдаагийн газраас мэдээлсэн оносон. Уг цэцэрлэгт хүрээлэнд сураггүй алга болсон аялагчийг эсэн мэнд олсныг Канадын хааны уулын цагдаагийн газар баасан гарагт мэдэгдсэн. Мөн Канадын элсэн цөлд өсвөр насны хүүхэд хоёр хоног төөрсөнг албаныхан олсон байдаг.
Үүний нэгэн адил Эммагийн түүх аз жаргалтай төгсгөлтэй байлаа. Даваа гарагт Тетевскийг Бостон хотоос өмнө зүгт 30 милийн зайд орших хил орчмын цэцэрлэгт хүрээлэнгээс түүнийг олжээ. Цагдаа нар намаг, шаварлаг бүсэд эмэгтэй хүний аврал эрсэн хоолойг сонссон байна. Түүний байгаа газарт явган хүн хүрэх боломжгүй байсан тул аврах албаныханг дуудахаас өөр аргагүйд хүрсэн ажээ. Олон хоног хүнсгүй, хүнд байдалд байсан түүний биеийн байдал хүндэвтэр байсан ч дээрдэж байгаа гэж эмнэлгийнхэн ярьжээ.
Л.Сайнаа