*******************************************************************************
Бразил улсын зүүн өмнөд хэсэгт далайн эргийн орчимд өөрийн тансаг харшийг барьж байхдаа Францын Парис Сент Жермен клубийн тоглогч, хөлбөмбөгийн од Неймар Жуниор байгаль орчныг сүйтгэж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр 16 сая реал буюу 3.33 сая ам.долларын торгуульд унажээ.
Даваа гарагт ирсэн мэдээллээр түүний барилгын ажил цэвэр усны эх үүсвэрийг бохирдуулсан гэж орон нутгийн хяналтын албаныхан мэдээлээд байна. Тэрбээр торгуулиа төлсөн. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Түүний оршин суух уг газар нь Бразилийн Рио-де-Жанейро мужийн өмнөд эргийн Мангаратиба хотод байрладаг. Мангаратибагийн байгаль орчныг хамгаалах байгууллага даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ харшид хиймэл нуур барих гэсэнэ оролдлогоороо тэр хууль зөрчсөн гэж мэдэгджээ.
Л.Сайнаа