Монгол Улсын Төрийн Соёрхолт "Баян Монгол" чуулгын гурав дахь пянз "Black Album" пянзны нээлт, жазз хөгжмөөр бие сэтгэлээ баясгах нэгэн үдшийг өнөөдөр буюу Z'terra terrace-д долдугаар сарын 1-нд толилуулах гэж буй. Өнөөдрийн цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан тус чуулгаас дараах мэдэгдлийг хийлээ.
"Та бүхэн тоглолт үзэхээр ирэхдээ дулаан хувцаслаж, хувийн бэлтгэлээ хангаж ирэхийг хүсье. Зохион байгуулагчдын зүгээс борооноос хамгаалах шүхэр, хаалт зэргийг боломжит хэмжээгээр бэлтгэж байна" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тоглолтод Баян Монгол чуулгын уран бүтээлчдээс гадна дуучин Наагий, Бүжин, Тэмүүлэн нар оролцох юм.