Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын 2023 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 310 дугаар тогтоолоор “Монгол Кино Нэгтгэл” ТӨҮГ-ын захирлаар Бүдсүрэнгийн Түмэн-Өлзийг томилж, зургадугаар сарын 29-ний энэ өдөр ажлаа хүлээн авлаа.
Уг үйл ажиллагаанд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, Монгол Улсын Соёлын яамны УУБХХГ-ын Кино, дуу дүрсний урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч Г.Ичинхорлоо, Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүд болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.