Долдугаар сарын 1-8-ний өдрүүдэд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "ТАМГАГҮЙ ТӨР" жүжиг шинэчилсэн тавилтаар, англи хувилбраар тоглогдоно. Тус жүжигт Лондонгийн "WesEnd" театрын гэрэл, хөгжим, тайзны мэргэжлийн техник уран бүтээлийн баг ажиллаж байгаа юм.
Мөн "Тамгагүй төр" жүжгийн эхний хоёр өдрийн бүх тасалбар 40-60 мянган төгрөгийн үнээр зарагдана. Синхрон орчуулга: Хятад,Солонгос,Монгол,Орос хэлээр байна.