Бүх Хятад даяар зохион байгуулагдсан энэ оны их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад 13 сая орчим шалгуулгуулагч оролцсон байна. Уг шалгалтад 56 настай тэрбумтан эр 27 дахь удаагаа шалгуулаад бүдэрчээ. Тэрбээр анх 1983 онд 16 настайдаа шалгалт өгч байсан гэдэг.
Түүний нэрийг Лянь Ши гэдэг, Сичуань мужийн харьяат. Тэрбээр нийт 750 онооноос 424 оноо авч, их сургуульд элсэх босгыг давахад ердөө 34 оноо дутсан гэнэ. Энэ хугацаанд тэр эрүүл мэнд, ажил хэргийн шалтгааны улмаас хэд хэдэн удаа шалгалтаа өгөөгүй. Мөн 2001 оноос БНХАУ-ын засгийн газар насны эрэмбэ тогтоохоо больсон түүний тууштай байдлын эхлэл болжээ.
Тэрбээр авсан оноондоо сэтгэл дундуур, олон жилийн мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаадаа гутарч байгаа аж. Сонинд өгсөн ярилцлагадаа тэр "Би хэзээ нэг өдөр шалгалтдаа тэнцэнэ гэж өөртөө итгэдэг, хичээдэг байлаа. Одоо бол энэ итгэлийн утас тас үсэрчих шиг сангадаж байна" хэмээжээ.
Тус улсын статистикын газрын мэдээллээс харвал 2021 онд уг шалгалтыг өгсөн хүүхдүүдийн 41.6 хувь нь их сургуульд тэнцжээ. Гаокао гэж нэрлэдэг уг ЭЕШ нь Хятадын олон сая хүүхэд залуусын хувьд ирээдүйн амьдрал, хувь заяагаа шийдэх чухал зүйл юм. 1950 оноос эхлэлтэй уг шалгалт Соёлын хувьсгалын үед завсардаж байв.
Сэтгэгдэл (1)