“24”, “A Room with a View”, “The Killing Fields” зэрэг киногоороо алдартай Их Британийн жүжигчин Жулиан Сэндс өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Калифорниа дахь Сан Габриел ууланд сураггүй алга болсон байдаг. Тэгвэл энэ долоо хоногт түүний цогцсыг олсон тухай харамсалтай мэдээ задарлаа.
Тэрбээр ийнхүү 65 насандаа таалал төгсөв. Сан Бернардино тойргийн Шерифийн хэлтсээс "Үхлийн шалтгааныг нь шалгаж байгаа. Шүүх шинжилгээний хариу гарахыг хүлээж байна" гэж мэдэгджээ.
Жүжигчин өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд явган аялалаас буцаж чадаагүйгээс хойш Балды уулын орчимд эрлийн ажиллагаа үргэлжилжилсээр байсан юм. Түүнийг алга болсны дараах долоо хоногт цаг агаарын нөхцөл байдал эрлийн ажилд саад болж байв. Магадгүй түүний үхлийн шалтгаан цаг уурын нөхцөл байдал байх гэж таамаглаж байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн өдрүүдэд 80 гаруй эрэн хайх, аврах сайн дурын ажилтан, орлогч, ажилтнууд хоёр нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцны тусламжтайгаар "Балды уулын алслагдсан бүс нутгуудад" эрлийн ажиллагаанд оролцсон байна.
Л.Сайнаа