Густав Климтийн зурсан сүүлчийн хөрөг нь Лондонд 85.3 сая фунт стерлинг буюу 108.4 сая доллараар зарагдсанаар Европт дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй урлагийн бүтээл болжээ. Үл таних нэгэн бүсгүйн хөргийг дүрсэлсэн "Dame mit Fächer" бүтээл нь өнгөрсөн жил Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Пол Жи-гийн цуглуулгаас 104.6 сая ам.доллараар бүтсэн "Хусан ой" бүтээлийг гүйцэж, шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Мягмар гаргийн дуудлага худалдаагаар уг бүтээл Хонконг дахь үл мэдэгдэх худалдан авагч руу очихоос өмнө 10 минутын турш өндөр үнээр булуулсан гэж "Sotheby's" дуудлага худалдааны төвийнхөн мэдээллээ. "Dame mit Fächer" нь 1918 онд Австри зураачийг нас барсны дараа урланд олдсон хоёр зургийн нэг гэж "Sotheby's" мөн мэдээлэв. Насан эцэслэхээсээ нэг жилийн өмнө буюу 1917 онд эхлүүлсэн уг бүтээл нь Климтийн өвөрмөц баялаг, илэрхийлэлтэй авьяас, мэдрэмжийн илэрхийлэмж билээ.
Арын дэвсгэрийн харагдах байдал нь зураачийн Азийн урлагийн томоохон цуглуулгад онцгой байр эзэлсэн Японы модон блокны хэвлэмэл зургийг санагдуулдаг. Дуудлага худалдааны ордны импрессионист ба орчин үеийн урлагийн үдшийн борлуулалтын албаны дарга Томас Бойд Боуман уг хөрөг зургийг Климтийн "сүүлчийн шилдэг бүтээл" гэж нэрлэсэн юм.
Л.Сайнаа