Төв аймгийн Баянчандмань суманд Хуягаа гэх эзэнтэй нэгэн саарал морь буй. Саарал морийг сум даяараа мэдэхийн сацуу түүнийг өхөөрдөж, томоогүй үйллдэл гаргасан зураг, бичлэгийг нь сумынхаа фейсбүүк хуудсанд байршуулдаг ажээ. Томоогүй саарал морь багаасаа тэжээлгэсээр хүнтэй ижил, дасал болж, идэх юм эргүүлэн тэнэж, дэлгүүрт хүртэл дураараа орж, үймүүлдэг сурагтай. Тэр битгий хэл дургүйг нь хүргэсэн хүний өөдөөс тангарч, дургүйцлээ илэрхийлдэг гэнэ. Тэд энэхүү морийг сумынхаа атаман гэж өхөөрддөг.
Түүний тухай өөр хөгжилтэй зүйлс сонирхож байвал энд дараарай...
Л.Сайнаа