Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын бэлтгэл, сургуулилалт "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д амжилттай үргэлжилж байна.
"ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ” нэрийн дор зохиомжилж буй нээлт, хаалтын ёслолын арга хэмжээнд мэргэжлийн урлагийн байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудаас бүрдсэн 1500 гаруй бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна.
Ёслолын үеэр монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдэл гэх мэт агуулгуудыг илтгэн харуулахыг зорьж, Монгол гэдэг нэрэн дор “ЭВИЙН ХҮЧЭЭР, ТУСГААР МОНГОЛ МӨНХӨД ОРШИНО” утга санааг урлагаар дамжуулан илэрхийлэх юм.