Уншигч та бүхэнд зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2-ны өдрийн зурхайг танилцуулж байна.
-Хонь-
Энэ долоо хоногт таатай үйл явдлууд тохионо. Асуудал шийдвэрлэх, шүүмжлэлтэй сэтгэх чадварынхаа ачаар ажлын байран дээрээ амжилт гаргана. Санхүүгийн байдал ч бас сайжирна. Стрессээ зохицуулж чадвал эрүүл мэндэд элдэв асуудал алга байна. Аливаа шийдвэр гаргахын тулд гэр бүлээрээ хэлэлцэх шаардлагатай. Гэхдээ зөвшилцөлд хүрэхэд багагүй хугацаа шаардагдана. Бусдын зөвлөгөөг нээлттэй хүлээж авч, өөртөө шингээ. Хайртай хүнтэйгээ харилцаа сайтай байснаар сэтгэл санаа өөдрөг байна. Ганц бие хүмүүс бусадтай учраа олох гэж жаахан будилах бололтой. Үүргэвчтэй аялалд гарах боломж олдож магадгүй. Оюутан сурагчид хүсч байсан тэтгэлэгтээ тэнцэнэ.
-Үхэр-
Энэ долоо хоногт олон таатай боломж гарч ирнэ. Боломжийг дагалдаад сорилт ч тулгарна гэдгийг санаарай. Ажил дээрээ нэр хүндтэй төслийг дааж авах гээд бүтэлгүйтэж мэднэ. Амин дэмтэй хоол хүнс, витамин хэрэглэж эрүүл мэндээ дэмжээрэй. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Шинэ хүнээр бүл нэмж магадгүй. Бизнес аялал тань үр дүнтэй байх бөгөөд амжилтад хүрэх шинэ замыг нээнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой гэнэтийн зардал гарч магадгүй тул гэнэтийн зүйлд бэлэн байгаарай. Хүн бүр тань шиг шулуун шударга биш тул сэрэмжтэй байгаарай. Элдэв амлалтад сохроор итгээд хэрэггүй.
-Ихэр-
Та шинэ зүйл сурахдаа хамгийн аз жаргалтай байдаг хүн юм. Сониуч зангийнхаа ачаар энэ долоо хоногт шинэ ур чадвар эзэмшинэ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ажлын ачаалал их байна. Тиймээс ганцаараа зүтгээд байлгүй шинэ хүмүүс ажилд авах талаар бодоорой. Хувийн сахилга батыг хангаж чадвал эрүүл мэнд асуудалгүй. Гэр бүлийнхэнд тань таны анхаарал халамж хамгийн их хэрэгтэй байна. Асуудлаас хол байя гэвэл эхлээд гэртээ амар амгаланг тогтоо. Төлбөр тооцоонууд нэхэгдэж санаа зовооно. Орлогын хэмжээ төсөөлж байснаас бага байх тул санхүүгийн асуудалтай болгоомжтой хандахыг зөвлөе.
-Мэлхий-
Энэ долоо хоногт сайн муу ээлжилсэн өдрүүд үргэлжлэх нь. Шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж албан тушаал ахина. Зорилгоо тодорхойлж, нарийн төлөвлөх нь амжилтын үндэс гэдгийг санаарай. Урам зориг тань багтаж ядаж, маш их зүйлийг амжуулмаар санагдана. Тэр чинээгээрээ эргэн тойрныхноо ч урмаар тэтгэнэ. Эрүүл мэнд тань сайн байгаа ч энэ хэвээр нь хадгалахын тулд өөртөө анхаарал хандуулаарай. Гэр бүлийн гишүүдийнхээ яриаг тэвчээртэй сонс. Тэгж байж шийдээгүй удсан асуудлаа нэг тийш болгож чадна. Хол байдаг хайртай хүн тань сайхан мэдээ дуулгана. Хэрвээ та ганц бие бол зоригтой байхыг зөвлөе. Аялах боломж гарна.
-Арслан-
Энэ долоо хоногт боломж ба бэрхшээл ижил тэнцүү байна. Богино хугацааны ашигтай төлөвлөгөө гаргаарай. Дасан зохицох чадвартай, шинэ ур чадвар эзэмшихэд нээлттэй байх нь өсөлтийг дагуулна. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэхийг хичээ. Хамт ажилладаг хүндээ сэтгэл татагдаж магадгүй. Гэр бүл, тэр дундаа өвөө эмээгээсээ үнэтэй зөвлөгөө сонсоно. Үл хөдлөх хөрөнгө зарахад тохиромжтой. Элэрсэн баларсан зүйлсийг орхих цаг болсон. Ужгирч удсан асуудлыг тайван замаар шийдвэрлээрэй. Бусадтай харилцахдаа төвийг сахиж, хэн нэгний тоглоомд татагдан орохгүйг хичээгээрэй. Таны өгөөмөр сэтгэлийг ашиглаж байгаа хүмүүст үгүй гэж хэл.
-Охин-
Гэр бүлийн амьдрал тань таны баяр баясгалангийн эх үүсвэр юм. Харин мэргэжлийн амьдралын хувьд зарим нэг бэрхшээлтэй тулгарч магадгүй. Гэсэн хэдий ч урам зоригоо бүү бууруул, оронд нь шаргуу хөдөлмөрлө. Цагийг үр дүнтэй ашиглаж, зорилго тавин ажилла. Хайртай хүндээ харамгүй бүхнээ зориулсан ч эргээд ижилхэн хариу авч чадахгүй байж магадгүй. Уураар бүхнийг шийдэлгүй дотроо 10 тоолоод тайвшраарай. Гэнэтийн аялалд гарч магадгүй. Хөршүүд тань тусламж хүсч магадгүй тул тусламжийн гараа сунгахад бэлэн байгаарай. Хөрөнгө оруулалт ашигтай байж, санхүүгийн байдал тогтворжино. Гэнэтийн зарлага нөхцөл байдлыг ганхуулж магадгүй.
-Жинлүүр-
Сайн муу ээлжилсэн долоо хоног. Ур чадвараа дээшлүүлж, сайн ажилласнаар албан тушаал ахиж магадгүй. Хүнд хэцүү үед гэр бүлийнхэн тань дэмжиж, тайтгаруулна. Хайртай хүнийхээ үнэнч эсэхэд эргэлзэх нь харилцаанд сэв суулгана. Тэвчээрийг нэн тэргүүнд тавиарай. Зөв хөрөнгө оруулалт хийснээр санхүүгийн байдлаа сайжруулах боломжтой. Замд саад тотгор гарч магадгүй тул аялалд явахад тохиромжгүй байна. Нойргүйдэл болон бусад аар саар зүйлээс болж ядрана. Ойр зуурын ажлыг өөр хүнд даалгаад, өөртөө зориулж хааяа цаг гаргаарай. Онцын хэрэггүй зүйлд цагаа бүү үр.
-Хилэнц -
Энэ долоо хоног таныг олон талаараа гайхшруулна. Та ажил мэргэжил, санхүү болон хувь хүнийхээ хувьд эрсдэлд ороход бэлэн, зоригтой байна. Эсвэл урьд өмнө хэзээ ч очиж байгаагүй газар руугаа аялахаар шийдэж магадгүй. Гэхдээ аяллын төлөвлөгөө санаснаар болохгүй бол санаагаар бүү унаарай. Санхүүгийн байдал тогтвортой, аюулгүй байна. Дур булаам байдал тань бусдын анхаарлыг татна. Ажил мэргэжлийн талбартаа бүтээлч байж, хайрцагнаас гадуур сэтгэхийг зөвлөе. Огцом шийдвэр гаргахаасаа өмнө бүхнийг нэг удаа нягтал. Гэр бүл, найз нөхөд тань таныг бага зэрэг эсэргүүцнэ. Болох, болохгүйн хязгаарыг мэдэж байгаа цагт эрүүл мэндэд асуудал алга.
-Нум-
Сайхан мэдээ сонсох долоо хоног. Ажлаа хичээнгүйлэн хийснээр дээд албан тушаалтнуудын сэтгэлийг хөдөлгөж чадна. Хайр дурлалын харилцаанд үүссэн аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд уучлалыг нэн тэргүүнд тавиарай. Гэр бүлдээ анхаарал халамж бага хандуулснаас болоод хурцадмал байдал үүсч магадгүй. Гэсэн хэдий ч найз нөхөд болон бусад дотны хүнийхээ тусламжтайгаар асуудлаа шийдэж чадна. Байгалийн гаралтай хоол хүнсээр дархлаагаа дэмж. Хуваарийн дагуу амарч чадахгүй байж магадгүй. Зарим хүнд зөвлөгөө хэрэггүй, зүгээр л чимээгүй сонсогч хэрэгтэй гэдгийг санаарай. Тайван, тэвчээртэй харилцааг эрхэмлэ. Ирээдүйтэй төсөл тань урт хугацаагаар хойшлогдож магадгүй.
-Матар-
Энэ долоо хоногт сэтгэл санаа өөдрөг, сэргэлэн байна. Санхүүгийн байдал сайн байна. Удахгүй дахиад ч сайжрах төлөвтэй байна. Мэргэжлийн хувьд та чадварлаг хэвээр байж, болзошгүй бүхий л бэрхшээлийг даван туулж чадна. Гэхдээ гэр бүлийн амьдралд зарим нэг бэрхшээл тулгарна. Амар амгаланг хадгалахын тулд буулт хийхийг зөвлөе. Зарим хүмүүс харилцаагаа дараагийн шатанд гаргаж, бүр хуримаа ч хийж магадгүй. Сайн дурын ажилд оролцох нь маш их сэтгэл ханамжийг авчрана. Хэн нэгэнд муухай үг хэлэхээсээ өмнө дотроо 10 хүртэл тоолоорой. Таныг сайн ойлгодог хүнтэй ярилц. Аливаа зүйл тодорхой болоогүй байхад яаран хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй.
-Хумх-
Энэ долоо хоногт ажил мэргэжлийн хувьд амжилт дүүрэн байна. Та шинэ үүрэг хариуцлага хүлээж авч, түүнийгээ өөрийн мэдлэг ур чадварын ачаар биелүүлж чадна. Тэвчээртэй байх нь хязгаарыг давах боломжийг олгоно. Хайртай хүнтэйгээ илүү гүнзгий холбоо тогтооно. Ганц бие хүмүүс хуучны хайраа сэргээж магадгүй. Санхүүгийн гэнэтийн алдагдал хүлээж магадгүй. Гэр бүлийн уулзалтын үеэр гэнэтийн асуудал үүсч магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг зохицуулахад багагүй тэвчээр шаардагдана. Одоо байгаадаа анхаарлаа төвлөрүүлснээр сэтгэлийн түгшүүрээс ангижирч чадна. Таны эргэн тойронд талархах зүйл маш их байна. Талархах тусам орчлон ертөнц танд сайхан санагдах болно.
-Загас-
Энэ долоо хоног урам зоригтой эхэлнэ. Эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх нь санхүүг тогтворжуулна. Өдөр тутмын хоол хүнсээ байгалийн гаралтай хүнсний нэмэлтээр баяжуулаарай. Шинэ ажилчдаас болоод ажил дээр бага зэрэг үймээн самуун дэгдэж магадгүй. Тэвчээртэй байж асуудлыг шийдвэрлэх нь чухал. Хүн бүрийн үзэл бодлыг сонсож, буулт хийхийг танд зөвлөе. Сохор болзоонд явж магадгүй. Дотроо удаан хадгалсан нууцаа задлахад тохиромжтой үе гарч ирнэ. Цагийн менежментээ сайжруул. Өөрийгөө зовоож биш, ухаалаг ажилла. Бусдад хэлэх зүйлээ өөртөө эхлээд хэлээд үз. Мөн хэн нэгэнд сохроор итгээд хэрэггүй. Гэр бүлийнхээ хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэр.