Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Камертон хамтлагийг нэрлэж байна.
2023 оны зургаадугаар сарын 24. Одоогоос 28 жилийн өмнө буюу 1995 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Камертон хамтлаг үүсгэн байгуулагдаж байв. Тэд 28 насны төрсөн өдрөө тохиолдуулан өчигдөр тоглолтоо хийсэн. Энэ нь сонсогч, шүтэн бишрэгчдэдээ барьсан хамгийн гоё бэлэг байв.
Гэсэн ч тэд өөрсдийн тоглолт дээрээ өөр нэгнийг дуулуулж, өөрсдөө өөр тоглолт хэссэн нь олон түмний дургуйцлийг хүргэсэн үйлдэл байлаа.
Тухайлбал, тоглолтын үеэр таван дуу дуулаад тоглолтоо орхиж, хоёр цаг сураггүй байсан тухай шүтэн бишрэгчид, үзэгчид нь цахим орчинд гомдоллон бичив. Тэднийг “тоглолтоо орхиод MSC группийн арга хэмжээнд оролцож дуу дуулж явсан” гэж цахим орчинд шуугаад буй. Өөрөөр хэлбэл үзэгчдээ орхиод халтуур хийж явсан болж таарав. Тэдний дуу хоолойг сонсохоор, нэг оройг өнгөрүүлэхээр цугласан үзэгчид тасалбараа 100-480 мянган төгрөгийн хооронд худалдан авчээ. Уг нь тэд сонсогч шүтэн бишрэгчдийнхээ ачаар өдийг хүрсэн баймаар... Өчигдөр болсон энэ үйл явдлаас харахад тэдэнд мөнгө илүү чухал бололтой.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)