Ням гарагт таван хүний хамт сураггүй алга болсон Титаник хөлөг онгоцны сэгийг үзэхээр аялсан Титан нэртэй шумбагч онгоц одоогор олдоогүй байна. Тус хөлөг онгоц 96 цагийн хүчил төрөгчийн нөөцтэй байсан. Улмаар хүчил төрөгчийн нөөц дуусаж, тэднийг амьд олно гэх найдвар тасарлаа. Энэ үетэй зэрэгцэн шумбагч онгоцонд гэнэтийн дэлбэрэлт болж, онгоцонд байсан бүх хүн амиа алдсан гэж АНУ-ын эргийн хамгаалалтын армийн администратор Жон Маугер мэдэгдлээ. Ингэж мэдэгдэл хийх болсон шалтгаан нь Титаник онгоцны живсэн нумнаас 1600 футын зайд Титаны сүүлний конусыг олсон гэж тэр хэлэв.
Улмаар маш өргөн хүрээнд өрнөсөн хайгуулын ажил дуусгавар боллоо.
За тэгвэл энэ үйл явдлын дараагаар та бүхэнд хүргэх нэг хачирхалтай мэдээлэл байна. Тодруулбал, Сураггүй болсон аяллын шумбагч онгоцны нисгэгч Стоктон Рашийн эхнэр нь үнэндээ Титаник дээр амиа алдсан нэгдүгээр зэрэглэлийн хоёр зорчигчийн ач охин юм байна. Хосуудын зохиомол хувилбарыг "Титаник" кинонд хүртэл дүрсэлсэн байдаг шүү дээ.
Нисгэгчийн эхнэр Венди Раш. Түүний элэнц өвөө Исидор, Айда Страус нар гамшигт нас барсан бөгөөд Исидор нь Мэйси их дэлгүүрийн үүсгэн байгуулагч байсан юм. Тэд мөн Жеймс Камероны 1997 онд бүтээсэн кинонд мөнхөрсөн бөгөөд Айда аврах завинд суухаас татгалзаж, усан онгоц руу ус урсан орж ирэхэд Исидорыг орон дээр тэвэрч байгаагаар гардаг.
Л.Сайнаа