ЭШЛЭЛ 1
Шударга шүүхийн салхи энэ танхимаас салхилаасай билээ.
ЭШЛЭЛ 2
Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй, нөгөөх нь гүйж очоод зээл аваагүй.
ЭШЛЭЛ 3
Шүүх рүү энэ олныг багалж, бөөгнүүлж оруулж байгаа нь хүний хувь заяагаар тоглож байгаа хэрэг.
ЭШЛЭЛ 4
Хөгжлийн банк чинь улстөрийн байгууллага биш. 2011 оны Хөгжлийн банкны хуулийг батлахдаа улстөрийн байгууллага гэж батлаагүй.
ЭШЛЭЛ 5
Хөгжлийн банкны нөхдүүд прокрорууд дээр нэмж энд байгаа хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байна уу, улсын яллагчийн тоог нэмэх гээд байна уу.
ЭШЛЭЛ 6
Хөгжлийн банк зээлийнхээ хойноос хөөцөлддөг хариуцлага байгууллага болохоос биш пиар хийдэг газар биш.
ЭШЛЭЛ 7
27 мянган материал нийтлэгдэж байхад тэндээс амьд үлдэх хүн бараг гарахгүй. Гэм буруугүй үлдэх хүн бараг байхгүй.
ЭШЛЭЛ 8
Хүмүүсийн амьдрал хэцүү байна. Энэ бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй.
ЭШЛЭЛ 9
Зарим прокурор яагаад алдаагаагаа засахгүй гүрийгээд байдаг юм. Та нар захиалагчаа хэлэхгүй ч хэзээ нэгэн цагт хэлэх болно. Монголын хууль тэгж өөрчлөгдөх ёстой. Монголын хуулийг бид тэгж өөрчилнө.
ЭШЛЭЛ 10
Би тэр хонгилоор 10 жил явж байна. Миний хавь ойрын хүмүүсийг ч тэр хонгилд оруулсан.
ЭШЛЭЛ 11
Би үгээ хэлдэг. Үгээ хэлсэний төлөө “үгэнд ор, эсвэл шоронд ор” гэхэд нь шоронд орохыг чинь сонгоё гэсэн.
ЭШЛЭЛ 12
Монголын баялагийг идсэн хулгайч нар ордонд байна, гадаадад зугаалж байна. Би ийм нийгмийн төлөө яваагүй.
ЭШЛЭЛ 13
Шударга ёсыг, хуулийг алагчилж хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын тогтоолоор энд зогсож байгаа хамгийн анхны тохиолдол.
ЭШЛЭЛ 14
Прокурор дээр хэргэсэхгүй болдог байсан хэрэг маань энэ удаад чирэгдээд ороод ирсэн. Та нар бол захиалгаар ажилласан.
ЭШЛЭЛ 15
Энийг жүжиг гэдэг байхгүй юу. Энэ жүжгийн зохиолыг Элбэгдоржоос авахуулаад бичсэн байхгүй юу.
ЭШЛЭЛ 16
УИХ-ын индэр дээрээс тэр хүн хуулийг танилцуулж байгаа юм. Энийг эд мөрийн баримт гэдэг юм, эрхэм прокурорууд аа.
ЭШЛЭЛ 17
Ийм улстөрийн хэргийг 37 онд л хийж байсан. Улстөрийн хэрэг хийгээд үзээрэй, монголчууд дараа нь хариугаа авна шүү.
ЭШЛЭЛ 18
Хүний мэдүүлэгээр хүн яллана гэж юу байсан юм. Тэрийгээ нотлох л ёстой.
ЭШЛЭЛ 19
Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэлд хэн ч нөлөөлж болохгүй ээ. Нөлөөлөхөө болиоч ээ.
ЭШЛЭЛ 20
Цүнх барьсан мөнгөтэй хулгайч нар чинь тэр тендерийг авдаг юм.
ЭШЛЭЛ 21
Прокурор дээрээс овоо буцдаг байсан чинь чирэгдээд шүүх дээр ирээд зогсож байна.
ЭШЛЭЛ 22
Шинэ үеийн хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэж, яргалсаныхаа төлөө Хурц гэдэг хүн генерал цол авсан, Элбэгдоржийн үед.
ЭШЛЭЛ 23
Хүнийг тамалж, хүний гэр бүл, хувь заяагаар нь тоглочихоод албан тушаал дэвшдэг, одон медаль авдаг ийм солиорсон нийгэм байгаа юм.
ЭШЛЭЛ 24
Би үхтлээ алалцана, Миний монгол сайхан амьдрах учиртай.
Сэтгэгдэл (22)