Монгол Улсын Төрийн Соёрхолт “Баян Монгол” чуулгын гурав дахь пянз “Хар цомог” буюу “Black Album” пянзны нээлт "Ганган Дагшаа" жазз үдэшлэг долдугаар сарын 1-ний 19:00 цагт хотын хамгийн том Z’terra terrace-т болно. Жазз хөгжмөөр бие, сэтгэлээ байсгах энэхүү үдэшлэгт Баян Монгол чуулгын уран бүтээлчдээс гадна дуучин Наагий, Бүжин, A Sound хамтлагийн дуучин Тэмүүлэн нар оролцож ая дуугаа өргөх юм.
Монголчууд анх дагшаа буюу жазз хөгжимтэй танилцсан түүх бол үлээвэр болон цахилгаан хөгжмийн хоршлоор байлдан дагуулж эхэлсэн “Баян Монгол” чуулгатай салшгүй холбоотой.
Ташрамд дурдахад, тоглолтын үеэр хоёр азтай үзэгчийг шалгаруулж "Хар цомог"-оо бэлэглэж, дахин нэг үзэгчийг Баян Монгол чуулгын тоглолтыг бүтэн жил үнэгүй үзэх эрхээр шагнах ажээ.