Зуны дэлгэр цаг ирж, ойрын өдрүүдэд 30 хүртэл халах боллоо. Тэгвэл цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан халууныг тэвчдэггүй хүмүүсийн тухай хөгжилтэй мемег та бүхэнд хүргэж байна.
1. Халууцсанаас даарсан нь дээр гэж боддог ч даарч явсанаас халууцах нь дээр гэж бодно. Гэвч халууцсанаас даарсан нь дээр юм болов уу?
2. Зүлгэндээ гэрээ бариад зүгээр шалдан хэвтэж байхыг хүснэ. Гэвч манай нийслэлд ногоон байгууламж, очоод хэвтчихээр олигтойхон зүлэг ч үгүй...
3. Өвөл нь паар, зун нь эйркондишн л заяаны хань болох юм даа...
4. Өөрийнхөө халууханд шатаж ядаж байхад юун халуун хэм бэ?
5. Бороо бороо ороо ороосой, Оросын маамуу ирээ ирээсэй...
Л.Сайнаа