Ням гарагт Титаникийн сүйрсэн газарт шумбахаар явсан жуулчдын шумбагч онгоц сураггүй болж, Атлантын далайн дунд хэсэгт эрэн хайх, аврах томоохон ажиллагаа явагдаж байна. Уг жижиг оврын шумбагч онгоц шумбаснаасаа хойш нэг цаг 45 минутын дараа холбоо тасарсан гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.
Онгоцонд байсан тайван хүн "OceanGate" аялал жуулчлалын фирмээр үйлчлүүлэх үед уг үйл явдал болжээ. Аяллын компанийн зүгээс тэднийг аврах бүх хувилбарыг судалж байгаа гэж мэдэгдэв. Найман өдрийн аялалын тасалбарын үнэ 250 мянган ам доллар аж. Ойролцоогоор 3,800 метрийн гүнд Титаник онгоц руу шумбах боломжтой. Засгийн газрын агентлагууд, АНУ, Канадын тэнгисийн цэргийн хүчин болон далайн гүн дэх арилжааны пүүсүүд аврах ажиллагаанд тусалж байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Титаникийн сүйрсэн хэсэг нь Ньюфаундленд мужийн Сент Жонс хотоос өмнө зүгт 435 миль буюу 700 км-ийн зайд оршдог ч аврах ажиллагааг Массачусетс мужийн Бостон хотоос эхлүүлсэн гэнэ.
Тэдэнд амьд үлдэх дөрвөн өдөр байгаа. Одоогоор хоёр өдөр нь үлдээд буй. Учир нь уг жижиг оврын шумбагч дөрвөн өдрийн турш хүчил төрөгчөөр хангах бололцоотой ажээ.
Л.Сайнаа