“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран болох үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжиг "Улаанбаатар” зочид буудлын их танхимд олны хүртээл болсон. Тэгвэл тус жүжиг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 23-29-ны өдрүүдэд дахин тоглогдохоор болжээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна.
“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид дүр бүтээж байгаа юм.