"Яруу хамтрал"-ын уран бүтээлчид жил бүрийн зургадугаар сард хүндэтгэлийн тоглолтоо үзэгч түмэнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэхээр зорьж буй. Тэгвэл энэ жилийн тоглолтоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Би Монгол хүн" нэртэйгээр зохион байгуулж байна. Тоглолт зургадугаар сарын 24-ний 17:00 цагт Сүхбаатарын талбайд болох юм.
Дуучин, гитарчин О.Гантулга, СТА, дуучин Б.Алтанжаргал, морин хуурч Д.Мөнхсайхан нар хамтран энэхүү "Яруу Хамтрал"-ыг санаачлан, ардын болон олон түмний хайртай “Хорвоод ганцхан ээждээ”, “Эхийн тухай дуу”, “Буурал аав”, “Монголоороо байгаасай”, “Эвийн түшигтэй анд”, “Намрын дурсамж” зэрэг олон сайхан хит дууг гитар, морин хуурын хослол, ардын дууны хөг аялгуугаар сэргээн дуулж олны хүртээл болгосон билээ.
Медиа менежер Э.Амартүвшин, саунд инженер Отгонцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй Яруу Хамтралын уран бүтээлчид болон "Blue Sky Entertainment" хамтран зохион байгуулж байна. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-наас 30-ны хооронд АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй нийт Монголчууддаа зориулан "Wind Whisper Homeland" тоглолтоо өргөн барьсан.