Фейсбүүкийн "Үндэсний бөх үздэг бүсгүйчүүд" группын бүсгүйчүүд энэ жилийн улсын баяр наадмаар улсын цолтон болохыг ерөөж, хоёр аймгийн цолтонд дээл урлаж өгөхөөр болжээ.
Тэгвэл тэр уг хоёр бөхөөр өнөө цагт эд хавыг үзүүлж, олон сайхан барилдаанаар үзэгч түмнээ баясгаж яваа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал нарыг сонгожээ.
Л.Сайнаа