Археологичид Германы өмнөд хэсгийн Бавари муж дахь оршуулгын газраас 3000 гаруй жилийн өмнөх найман өнцөгт сэлэм олжээ. Тус сэлэм маш сайн хадгалагдсан тул одоо ч гялалзсаар байна гэж Баварийн хөшөө дурсгалыг хамгаалах албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тодруулбал, Археологичид сэлмийг жинхэнэ зэвсэг байсан тухай хэвлэлийн мэдээндээ дурдса. "Bayerisches Landesamt für Denkmalpflege" архилогийн хүрээлэн үүнийг өнгөрсөн долоо хоногт Донау-Риес дэх газраас олсон нь булшинд оршуулгын бэлэг болгон үлдээсэн гэж үзэхэд хүргэсэн байна.
Энэ сэлэм нь МЭӨ 14 дүгээр зууны сүүлч буюу Дундад хүрэл зэвсгийн үеийнх байж болзошгүй гэнэ. Найман өнцөгт иштэй, бүхэлдээ хүрэлээр хийсэн ийм сэлэм ховор олдворын тоонд багтана. Баварийн хөшөө дурсгалыг хамгаалах албаны дарга, профессор Матиас Пфейл “Манай археологичид энэ малтлагыг илүү нарийвчлалтай ангилахын тулд сэлэм болон оршуулгын газрыг шалгах шаардлагатай байна. Ийм олдвор маш ховор" гэж мэдэгдсэн.
Олдвортой хамааралтай байж болох эрэгтэй, эмэгтэй, залуу гурван хүний шарилын авс бий. Тэд хоорондоо ямар харилцаатай байсан нь тодорхойгүй ч олон тооны эд зүйлсийг хамт оршуулсан нь нэг угсааны, гэр бүлийн хүмүүс байсан гэж бодоход хүргээд байгаа ажээ.
Л.Сайнаа