Америкийн хөнгөн атлетикийн аварга Тори Боуи төрөхийн хүндрэлээс болж нас барсан гэж Флорида мужийн Оранж тойргийн эрүүл мэндийн шинжилгээний газраас гаргасан задлан шинжилгээний тайланд дурджээ.
Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт тамирчин нас барсан байхыг тавдугаар сарын 02-нд олсон. 32 настай түүнийг найман сартай жирэмсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Боуигийн үхлийн хэлбэр нь жам ёсных байсан. Төрхийн хүндрэлд тохиолддог хэвийн зүйлс түүнийг үхэлд хүргэсэн гэжээ. Жирэмсний 20 долоо хоног дээрээ цусны даралт ихсэх, амьсгалын замын дутагдалд орсон байж болзошгүй юм. Преэклампсим гэж нэрлэдэг уг хүндрэл нь тулгар эхийг команд оруулах хүртэл эрсдэлтэй байдаг.
Боуи 2016 онд Риогийн Олимпийн наадмаас 4х100 метрийн буухиа гүйлтэд алт, 100 метрт мөнгө, 200 метрт хүрэл гэсэн гурван медаль хүртсэн. 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 100 метр, 4х100 метрийн зайд хоёуланд нь алтан медаль хүртсэн. Миссисипи мужийн Сандхилл хотын уугуул иргэн Боуи Өмнөд Миссисипигийн Их Сургуульд гурван удаа Бүх Америкийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Боуи хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сард албан ёсны тэмцээнд оролцож, 2019 онд Дохад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, уртын харайлтын төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн удаатай.
Л.Сайнаа