2017 онд бүтээгдсэн ч нэгэн "Urban Myths" инээдмийн, дэлгэцийн бүтээлд Майкл Жексоны дүрд тоглосон Жозеф Файнсын тухай шуугиан одоогоос зургаан жилийн өмнө дэгдэж байлаа.
Олон жилийн дараа Жозеф Файнс анх удаа энэ талаар ам нээж, тухайн дүрд тоглосондоо харамсаж явдгаа илэрхийлжээ. Тухайн үед цагаан арьст жүжигчин попын хааны дүрд тоглож байгаа нь олон нийтийн шүүмлэлд өртсөн гэж хэлж болно. Уг кинонд Жексон, Марлон Брандо болон Элизабет Тейлор нар улс дамнасан аялал хийж байгаа тухай харуулдаг. Энэ нь 2001 онд уг үйл явдал болсон гэх цуу ярианаас үүдэлтэй.
Саяхан "The Guardian" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Файнс тээж явсан бодлоо дэлгэжээ. Тэрбээр "Би хүмүүсийг уурлаж байсныг зөвтгөдөг. Би тэрхүү дүрийг бүтээсэн нь маш буруу шийдвэр байсан. Гэхдээ найруулагч, зохиолч гээд л олон хүний шийдвэр байсан болохоор би тэдний өмнөөс эдгээр үгийг хэлж байна" гэжээ.
Жексон 1993 онд Опра Уинфритэй ярилцлага өгөхдөө цагаан арьст жүжигчин түүнийг дэлгэцэнд төлөөлөх санаанаас татгалзжээ. Уинфри түүнээс Pepsi компани сурталчилгаандаа түүнийг хүүхэд насыг харуулахыг хүссэн. Тэд харин хүүхэдл ахуйн дүрийг нь цагаан арьст жүжигчнээр төлөөлүүлхийг хүссэн гэдэг. Үүнийг сонссон Майкл "Энэ үнэхээр тэнэг хэрэг. Миний сонсож байсан хамгийн инээдтэй, аймшигтай түүх. Галзуу юм аа” гэж хэлж байв.
Л.Сайнаа