Одоогоос 10 жилийн өмнө мягмар гарагт анхны тоглолтоо хийсэн БНСУ-ын алдар Кпоп, супер одод болох BTS хамтлагий хоёр долоо хоногийн баярт зориулж шүтэн бишрэгчид нь нийслэл Сөүл хотыг зорин ирэх үед хотын дурсгалт газрууд нил ягаан өнгөөр гэрэлтэж байна. Зургадугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх BTS-ийн 10 жилийн ойн баярыг Сөүл хотын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хотын захиргаа, Намсан Сөүл цамхаг, Dongdaemun Design Plaza, 123 давхар Lotte World Tower, Хан мөрөн дээрх гүүр зэрэг Сөүл хотын эргэн тойронд хэд хэдэн газрыг нил ягаан өнгөөр гэрэлтүүлээд байна. Өмнөд Солонгосын шуудангийн алба дурсгалын марк гаргаж, Сөүлийн засгийн газар мягмар гарагт хотын эргэн тойронд BTS-ийн арга хэмжээтэй холбоотой 13 байршлын газрын зургийг нийтэлж, хамтлагийн гишүүдийн олон нийттэй уулзах цэгүүдийг тодорхо болгоод байгаа юм.
Л.Сайнаа