Хиймэл оюун ухааны тусламжтайгаар "Beatles" хамтлагийн сүүлийн дууг Жон Ленноны хуучин ноорог бичлэгийг ашиглан сэргээж чадсан болохыг хамтлагийн гишүүн Пол Маккартни мэдэгджээ. Тэрбээр дууны нэрийг хэлээгүй боловч 1978 онд зохиосон "Now And then" хэмээх дуу байх өндөр магадлалтай байна.
Жон Леннон амь алдахаасаа өмнө гурван шинэ дууны ноорог бичлэгийг хийж үлдээсэн. Түүний гэргий Йоко Оно ноорог бичлэгүүдийг 1994 онд Маккартнид өгснөөс “Free As A Bird”, “Real Love” нэртэй хоёр дууг сэргээн гаргасан. Тухайн үед сэргээлт амжилтгүй болсон “Now And Then” дууны бичлэгийн чанарыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргээсэн гэж хөгжмийн тоймчид таамаглаж байгаа аж.