Орон нутгийн цагаар даваа гаргийн орой Монголын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн лигийн финалын тоглолтод Денвер Наггетс баг Майами Хит багийг 94:89 харьцаатай хожиж, 47 жил лигт тоглосноосоо хойш анх удаа NBA-ийн аварга болж чадлаа.
NBA-ийн хоёр удаагийн MVP Никола Йокичээр удирдуулсан Наггетс хоёрдугаар үед 10 онооны зөрүүг давж, цувралыг 4:1-ээр дуусгалаа. Майамигийн од Жимми Батлер Денверт чухал торгуулийн шидэлт өгөхөөс өмнө Хит сүүлийн хэдэн минутад өөрсдийн эргэн ирэлтийг хийх гэж чармайсан. Тоглолтыг 28 оноо, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн амжилттайгаар дуусгасан Йокич аваргын цомоо авсныхаа дараа "Ажил дууссан, бид одоо гэртээ харьж болно" гэж хэлэв.
Мөн тэрбээр цувралд 30.2 оноо, 14.0 самбар, 7.2 оновчтой дамжуулалт дунджилснаар финалын MVP-ээр гурав дахь удаагаа шалгарсан. Йокич 2014 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголтоор сонгогдсон Сербийн бүх оддын тоглогч мөн финалын MVP-ийг хүртсэн хамгийн залуу драфтын тоглогч болж байв. Денверийн аварга цол нь түүнийг NBA-ын бүх цаг үеийн шилдэг төвийн тоглогчдын нэг хэмээх ярианд оруулахад хүргэж байна. Түүний багийн анд Жамал Мюррей ч гайхалтай байсан. Тэрбээр 21.4 оноо, 6.2 самбар, 10.0 оновчтой дамжуулалт дунджиллаа.
Л.Сайнаа