Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд “Тогорууны баяр”-т урилгаар оролцож, цэн тогорууны өндгийг хамгаалж ирсэн ажлаа бусад хүүхдүүд болон оролцогчдод танилцуулжээ. Тэд цэн тогорууны 5 өндгийг гэрийн нохой болон малаас хамгаалсан ба нуур орчмын газарт тогтмол эргүүл хийж, малчдад мэдээлэл өгч ажилладаг байна.
Мөн үеэр 50 гаруй хүүхэд тогорууны уран тансаг хөдөлгөөнийг 5 өөр төрлийн дэглэлтээр бүжиглэж толилуулжээ.
Сэтгэгдэл (2)