Монголын уртын дууны холбооны 20 жилийн ой, Уртын дууны "Өнө чуулга" үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын үе үеийн уртын дуучид Нийслэл Улаанбаатар хотноо Чингисийн талбайд нэгэн дор чуулж Азийн хотуудын ардын урлагийн их наадмын "Нар харах ёслол"-ыг "Ургах нарыг уртын дуугаар угтъя" уриатайгаар нээн эхлүүлнэ. Ёслол зургадугаар сарын 17-нд буюу бямба гаргийн өглөө 04:00 цагт эхлэх юм.