Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна, өнгөрсөн сарын нацү башегийн түрүү бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 11-ний өдөр хуримлав. Түүний эхнэр нь Монгол бүсгүй. Хосууд анх ахлах сургуульд байхдаа танилцаж, өдий олон жил үерхжээ. Тэдний хурим 2018 оны хоёрдугаар сарын 15-нд товлогдсон ч цар тахлын улмаас хэдэн жил хойшлогдсон гэнэ.
Хуримын ёслолд 800 орчим хүн цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн сайн найз, олимп, дэлхийн аварга жүдоч Шохэй Оно тэргүүтэй хүндтэй зочид оролцжээ.
Сэтгэгдэл (6)