Франц хөгжимчид энэ сарын 15-ны өдөр Лхам галлерейд сонгодог хөгжмийн концерт толилуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй хэлбэрээр буюу үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм. Тоглолт 19:00-20:00 цагийн хооронд болох бөгөөд Улаанбаатарт онцгойлон тоглож буй энэхүү концертод лимбэ, гобой, валторна, кларинет зэрэг хөгжмийн аялгууг эгшиглүүлэх аж.