Монголчуудын хэзээний танил болсон "Бадма Чагдар хоёр" хүүхэлдэйн киноны найруулагч Эрдэни Жалцановын дуунуудыг Монголд дүрсжүүлнэ. Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын УГЗ, Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач, найруулагч Эрдэни Жалцанов ирэх даваа гаргаас буюу энэ сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн шинэ жүжгийн шинэ дууны дүрсийг Улаанбаатарт авахаар уран бүтээлчдийн багтайгаа ирж ажиллана.
Эрдэни Жалцановын цувралаар хийж буй "Бадма Чагдар хоёр" богино хэмжээний хүүхэлдэйн киноны зургийг тэр өөрөө зурж мөн зохиолоо бичдэг. Том охин Э.Сарантуяа нь хөгжмийг бүтээдэг бол эхнэр нь эвлүүлэг хийдэг. Одоо 10 настай Э.Янжима охин нь Чагдар, Бадам хоёрт дуу оруулдаг бөгөөд Бадамын дүрд Хори Буриад аялгаар, Чагдарын дүрд Зэд аймгийн Сартуул аялгаар дуу оруулдаг билээ. Тэд энэхүү хүүхэлдэйн киногоороо устах эрсдэлд байгаа Буриад-Монгол хэлээ сэргээн таниулж, эх хэл соёлоо мартаж болохгүй гэдгийг ойлгуулахыг зорьж байгааг онцлууштай.
Мөн Буриад зон олныхоо өнгөрсөн-одоо-ирээдүйн түүхийг тасалдуулахгуй байхыг өчих удаах жүжгийнхээ хоёр дууг охин Сарантуяатайгаа хамтран бүтээжээ. Тэрбээр, "Буриад, монголчууд бид нэг ард түмэн, бид уламжлал, дуу хуураар баялаг үндэстэн билээ. Биднийг олон зүйл нэгтгэдэг. Бид чинь нэг л үндэсний хүүхдүүд, нэг модны мөчрүүд шүү дээ. Өнөөдөр олон оронд тархаж суурьшсан, дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн гэвэл Монголыг хэлэх байх. Европод халимаг, зүүн хойг ба төв Азид Буриадууд, Өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, Цастын монгол гэх мэт маш олон хуваагдсан байгаа энэ үед Монголоороо бахархах, Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг хаана хаанаа эрхэмлэж ирсэн байна. Түүнийг бидний залуу үе мэдэж, хүндэлж, дээдэлж явах ёстой юм. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс, заншлыг одоо цаг үед хэрэглэх, баяжуулах, дараа үедээ заах, сургаж өвлүүлэх ёстой юм гэдгийг хоёр дуугаараа өгүүлэх юм" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл (1)