Канадын өмнөд хэсэгт гарсан хүчтэй ой хээрийн түймрийн улмаас Хойд Америкын хотууд тэр чигтээ агаарын бохирдол, тоосжилтод дарагдсан гэж хэлж болно. Тэдгээрээс хамгийн их нөлөөллийг амсаж байгаа нь Нью-Йорк хот билээ. Тэнд эрх чөлөөний хөшөө хүртэл харагдахгүй байгаа гэнэ.
Түүнчлэн хотын захиргаа иргэддээ нэг сая амны хаалт тараасан тухай бид өчигдөр мэдээлсэн. Уг агаарын бохирдол, хортой нөхцөл байдал ирэх даваа гараг хүртэл үргэлжилнэ гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Тэгвэл лхагва гарагт 45 настай кантри дуучин Канадын гал түймрийн улмаас үүссэн агаарын чанарын нөхцөл байдлын улмаас Нью-Йорк мужийн Сиракуз хотод пүрэв гарагт болох байсан тоглолтоо хойшлуулжээ. Энэ бол түүний 2017 онд эхлүүлсэн "All American Road Show" аялан тоглолтын үргэлжлэл билээ.
Л.Сайнаа