Дэлхийн долоон удаагийн шилдэг хөлбөгчин шагналт, Аргентины шигшээ багийн ахлагч, "Катар 2022" ДАШТ-ий аварга Лионел Месси энэ улирлын төгсгөлд Францын "Парис Сент Жермен" клубээ орхихоор болжээ.
Энэ мэдэгдлийн дараа түүний уугуул Барселона клуб эргүүлэн авахаар хичээж байгаа бол Саудын Арабын Аль Халил баг түүнийг авч, Роналдугийн эсрэг тоглуулахаар чармайх болсон. Гэвч мань эр АНУ-ын Майами арлын "Интер Майами" баг руу явахаар шийдсэн бөгөөд энэ шийдвэртээ бат зогсож байгаа гэнэ.
"Интер Майами" багийн тухайд Английн шилдэг хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн 25 сая доллараар худалдаж авсан баг билээ. нэгэн цагт тэр АНУ-ыг зорьж, ЛА Галакси багт 255 сая ам долларын орлоготой тоглож байлаа. Энэ бол 2007-2012 он юм. Харин өнөөдрийн байдлаар 600 сая ам доллараар үнэлэгдэж буй тус багийн үнэлгээг Лионел Месси нэг тэрбум долларт хүргэх магадлалтай.
Л.Сайнаа