************************************************************************************************************************************************************
Зүүн Азийн улсуудад охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, гуя хасыг нь илж байгаагаа бичлэг болгож, цахим сүлжээнд цацаж мөнгө олдог хүмүүсийн асуудал өндрийг авсан гэж хэлж болно. Бүтэн жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад ВВС-ийн Дэлхийн албаны мөрдөн байцаах алба, "BBC Eye" бэлгийн хүчирхийлэл үйлддэг өнөөх эрчүүдийн нүүрийг илчлэхийн тулд нууцаар ажиллажээ. Тэгвэл "24цаг.мн" сайт та бүхэнд дээрх зохион байгуулалттай бэлгийн хүчирхийллийн бүлгийг ил болгосон нууц ажиллагааны талаарх дэлгэрэнгүй үйл явдлыг хүргэж байна.
Яг юу болов?
Иан хэмээх хөгжмийн авъяаслаг скаутын дүрд хувирсан BBC агентлагийн нууц сэтгүүлч Токиогийн дээвэр дээрх тансаг бааранд Ноктис хэмээх нэртэй сэжигтэн залуутай уулзав. Тэд эхлээд хөгжмийн тухай ярьж байсан ч удалгүй яриа нь сексийн сэдэв рүү шилжсэн. Иан компани нь порно кино хийдэг байсан гэж хэлэхэд Ноктисын нүд гэрэлтэж эхэлсэн байна. Энэ нь хамгийн гол сэжүүр байлаа.
Тэр хоёр дахин хэд хэдэн удаа уулзаж, бүр Ноктисын төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэн байна. Ноктис Ианыг "The Versus"-ийн гэрэл зурагчин Лупус Фүтэй танилцуулав. Хятадаас ирсэн Лупус Японд социологийн чиглэлээр суралцаж байсан. Иан компани нь порно сайтуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэж хэлээд энэ бизнесийн талаар юу мэддэг эсэхийг нь асуусан байна.
Ноктис өөрийн "метро" контент бүхий порно сайтуудыг үүсгэсэн Маоми хэмээх найзаараа дамжуулан мөнгө олдог гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Иан тэдний мэдэх вэбсайтуудыг сонирхож байгаагаа хэлэхэд Лупус, Ноктис нар хоёул инээж, "Энэ бол Маомигийн вэбсайт!" гэж ам алджээ. Тэд Чикан цахим хуудсуудын цаад хүн нь Токио дахь Маоми хочит хятад хүн байсныг илчилсэн. Тэд Маомиг биеэ тоосон, гаж донтон гэж хэлсэн байна. Мөн тэд ЧИКАН гэж нэрлэгддэг нууц вебсайтуудын админ байсан гэдгээ хүлээжээ. Түүнчлэн хийдэг ажлаа ний нуугүй ам алдах нь тэр.
Лупус твиттер дээр хүчирхийллийн видеог сурталчлах ажлыг хариуцдаг гэж хэлсэн. Харин Ноктис вэб сайтуудад 5000 гаруй видео байршуулж, бизнесийнхээ төлбөрийг хүлээн авч, орлогын 30 хувийг авсан гэдгээ илчилсэн. Үлдсэнийг нь Маоми руу шилжүүлсэн байна. Лупус мөн Ианыг Маомитэй холбоход тусалж чадна гэжээ.
Ингэж л тэд баригдсан ажээ.
Л.Сайнаа