Уран бүтээлч Л.Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн танхимд дэлгэжээ. Зураач үндэсний соёл, уламжлалыг харуулахын зэрэгцээ буддын шашны сургаалтай холбон гурван үеийн монгол бүсгүйн дүр төрхийг бүтээсэн байна. Тус үзэсгэлэн зургадугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл олны хүртээл болох юм.