Өнгөрсөн мягмар гарагт Английн хунтайж Харри шар хэвлэлд зарга мэдүүлж, лондоны шүүхэд ойролцоогоор таван цагийн турш мэдүүлэг өгсөн юм. Түүний мэдээлгийнхээ үеэр чин сэтгэлийн угаас хэлсэн зүйл бол түүний өсвөр нас болон хожмын харилцааг сүйтгэсэнд шар хэвлэлүүдийг буруутгаж, "бузар" гэж хэлээд хэвлэлийнхэн рүү ширүүн дайралт хийв.
Хаан ширээнд суух тав дахь хунтайж болон бусад 100 хүн "Mirror Group Newspapers"-ын эрхлэн гаргадаг "Daily Mirror", "Sunday Mirror", "Sunday People" зэрэг хэвлэлүүдийг хууль бус мэдээлэл тараасан хэргээр Лондонгийн Дээд шүүхэд шүүхэд өгөөд байна. Энэ нь 1991-2011 оны хооронд болсон үйл явдал. Одоо ч улам том асуудлаар шүүхэд дуудагдаж буй.
Ханхүү Харри 50 хуудас бүхий гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн MGN-ийн өмгөөлөгч Эндрю Гринийн хөндлөнгийн байцаалтад уг шар хэвлэлүүд 1996 оноос хойш буюу түүнийг сургуулийн сурагч байх үеэс нь онилсон гэдгийг хэлжээ.
Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Би төрсөн цагаасаа л хэвлэлийнхний дайсагналыг мэдэрсэн. Найз охидоос минь салгахыг хичээж, түүнийг дагаад нөхөрлөлийн хүрээлэл хумигдсан. Намайг сэтгэл хямралд автаж, гаж дондон болсон мэтээр олонд мэдээлсэнд би бухимдаж явдаг. Тэд намайг Playboy хунтайж гэх мэтээр гутаасан. Эргээд бодоход шар хэвлэлийнхэн бол бузартсан. Тэдний гар цусанд бялдсан. Тэд миний хүүхэд насыг үгүй хийсэн" гэжээ.
Л.Сайнаа