**************************************************************************************************************************************************************
Даваа гарагт Apple компани сүүлийн жилүүдэд гарсан хамгийн амбицтай, хамгийн эрсдэлтэй техник хангамжийн бүтээгдэхүүн болох "Apple Vision Pro" нэртэй чихэвчний, виртуал хувилбараа танилцууллаа. Apple (AAPL) -ын гүйцэтгэх захирал Тим Күүк виртуал бодит байдал болон нэмэгдүүлсэн бодит байдлыг хослуулсан "Vision Pro"-г хэрэглэгчдийн хэрэглээний технологи, бие биетэйгээ болон эргэн тойрон дахь ертөнцтэй харилцах харилцааг өөрчлөх чадвартай хувьсгалт бүтээгдэхүүн гэж онцолжээ.
Дээрх мэдэгдэл нь Apple-ийн дэлхий даяарх хөгжүүлэгчдийн бага хурал дээр дэлгэгдсэн бөгөөд энд хамгийн өргөн хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүнийхээ шинэ боломжууд болон шинэчлэлтүүдийн урт жагсаалтыг танилцуулав.
Энэ үйл явдлаас та юу мэдэх ёстой вэ:
Apple брэндийн шинэ чихэвч нь эрсдэлтэй бооцоо л гэсэн үг
Шинэ "Apple Vision Pro" нь цанын нүдний шил шиг харагддаг бөгөөд хүмүүст бодит ертөнцийн харагдац дээр видео виртуал дүрсийг давхардуулах байдлаар илүү амьд харилцааг эрхэмлэх боломжийг олгож буй гэнэ. Товчхондоо хэрэглэгч уг төхөөрөмжийг зүүсэн даруй гар утсан дээр байгаа программуудаа өөрийн нүдээр харж, удирдах боломжтой гэсэн үг юм. Бусад чихэвчүүдээс ялгаатай нь уг шинэ чихэвч нь хэрэглэгчдийнхээ нүдийг гаднаас нь харуулах тул "Та эргэн тойрныхоо хүмүүсээс хэзээ ч тусгаарлагддаггүй, чи тэднийг харж, тэд ч таныг харж чадна. Гэвч тэд уг бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад олон сорилттой тулгараад байгаагаа ний нуугүй хэлжээ. Хамгийн том асуудал бол зах зээлийн эхний үнэлгээ нь 3499 ам долларт хүрсэн нь цуу ярианаас өндөр үнэлгээ юм.
Apple хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулдаг
Тэдний үйл ажиллагаа ихэнхдээ VR дээр төвлөрч байсан ч одоо тэд хиймэл оюун ухаантай хөл нийлүүлэн алхах зорилтыг өмнөө тавьсан байна. Сүүлийн саруудад Apple-ийн өрсөлдөгчид хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулах болсон нь тэднийг өрсөлдөөнд сэлмээ сугалах гол шалтгаан ч болсон байх.
Тодруулбал, тэд хамгийн эхэнд автомат өгүүлбэр засах программ, хэлний загварчлалд тулгуурласан автомат засах программыг мөн зарлав. Энэ нь товчхондоо өмнөх программын шинэчлэлт л гэсэн үг.
Apple компани 15 инчийн "MacBook Air"-ыг танилцууллаа
Даваа гарагт нээлтээ хийсэн анхны техник хангамжийн бүтээгдэхүүн бол Apple-ийн захиалгаар M2 процессор бүхий 15 инчийн "MacBook Air" юм. Apple шинэ "MacBook Air" нь ердөө 11.5 мм хэмжээтэй дэлхийн хамгийн нимгэн зөөврийн компьютер гэж мэдэгджээ. Энэ нь бас ердөө 3.3 фунт жинтэй.
Шинэ MacBook Air нь 18 цаг ажиллах батарейг амлаж, Intel-ээр ажилладаг MacBook Air-аас хамаагүй хурдан гүйцэтгэл, зургаан чанга яригчтай дууны системийг амлаж байгаа. Энэ нь 1299 доллараас, оюутнуудад хөнгөлөлтөөр 1199 доллараас эхэлнэ. Үүний зэрэгцээ M2-тэй хуучин 13 инчийн MacBook Air одоо 999 доллар болж хямдарна. Яг л өмнө байсан үнийн хямдралын журам билээ.
Хамгийн сүүлийн үеийн "MacBook Air"-ээс гадна Apple компани "M2 Max" болон "M2 Ultra" чипүүдийг "Mac Studio"-доо шинэчлэлт болгон нэвтрүүлсэн. Хөгжүүлэгчид "M1 Max"-аас 25 дахин хурдан гүйцэтгэлтэй, асар хурдтай шинэ програм бүтээх боломжтой гэдгээ мөн ярив.
FaceTime, Мессеж болон бусад зүйлсийн шинэ боломжууд
Apple мөн энэ оны сүүлээр хийгдэх "iOS 17"-д ирэх хэд хэдэн шинэ шинэчлэлтүүдийг танилцуулсан бөгөөд үүнд бусад хүмүүсийн дуудлага, мессежийг илүү хувийн болгож, өөрчлөх шинэ хэрэгслүүд багтсан. "iOS 17" нь одоо iPhone хэрэглэгчид таныг хэн нэгэн рүү залгах эсвэл тэдний дуудлагыг хүлээн авах үед гарч ирэх тусгай дүрсийг бүтээх боломжийг олгоно. Тэд өөрсдийн хүссэнгээрээ уг аватар маягийн дүрсээ бүтээх боломжтой гэсэн үг.
Шууд дуут шуудан нэртэй шинэ функц нь дуудлага хийгчийн мессежийг бодит цаг хугацаанд нь сийрүүлдэг тул хэрэглэгчид үүнийг үл тоомсорлох эсвэл дуудлагыг хүлээж авах эсэхээ шийдэх боломжтой. Удахгүй гарах бүртгэлийн онцлог нь найз нөхөд, гэр бүлээ аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэхэд хялбар болгоно. "NameDrop" хэмээх программ нь хэрэглэгчдэд хоёр iPhone-г ойртуулж холбоо барих мэдээллээ хуваалцах боломжийг олгодог.
Apple Watch, iPad болон AirPods-ийг шинэчилж байна
Тус компани мөн "iPad", "Watch" болон "AirPods"-д зориулсан програм хангамжийн шинэчлэлтүүдийг гаргасан. IPad нь iPhone-д байгаа хамгийн дуртай дэлгэцийн түгжээний функцуудыг авах болно, үүнд ханын зургийг хувийн болгох чадвар, мөн нэг дороос илүү мэдээлэл авах, хурдан үйлдэл хийх шинэ интерактив виджетүүд орно.
Apple Watch нь эмийн бүртгэл, хуанлигаас эхлээд нойрны мэдээлэл, эрүүл мэндэд анхаарах хүртэл холбогдох виджетүүдийг харуулдаг. Мөн тус компани утасгүй "AirPods"-доо шинэ "дасан зохицох аудио" функцүүдийг авчирч байна. Энэхүү шинэчлэлт нь орчноо солих үед анхаарал сарниулах, дуу чимээг багасгах боломжийг олгохоороо онцлог юм.
Л.Сайнаа