Энэтхэгийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг хохироосон галт тэрэгний ослыг мөрдөн шалгаж байгаа эрх баригчид аврах албаныхан амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг дуусгаж, ням гарагт онхолдсон галт тэрэгний вагонуудыг замаас чөлөөлж, нарийн шалгалтын ажиллагаа явуулж байна гэж CNN агентлаг мэдээлэв.
Энэтхэгийн Зүүн Одиша мужид 275 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан аймшигт ослоос хойш 48 цаг хүрэхгүй хугацааны дараа албаныхан төмөр замын үйлчилгээг сэргээхээр яарч, олон ажилчид Фаренгейтийн 95 хэмээс дээш халуунд ажиллаж, төмөр замыг эргүүлэн касаж байна. Төмөр замыг хаасан хэвээр байгаа тул нас барсан зорчигчдын ар гэрийнхэн ойр дотны хүмүүсээ авахын тулд өөр аргаар тэнд хүрэх шаардлага үүссэн гэнэ.
Сүйрсэн газар, тариалангийн талбайн дунд, ачааны галт тэрэгтэй мөргөлдөх үеэр суудлын галт тэргэнд сууж явсан олон хүний эд зүйлс газар дээгүүр цацагдсан нь одооч хэвээр. Чемодан, цүнх, гутал, хувийн эд зүйлс төмөр замыг эгнэн хэвтэж буй. Уг хэрэгт буруутан хайж байгаа нь томоохон ял оноох таамгийг дагуулж буй.
Л.Сайнаа