БАРИМТ 1
Тэрбээр 1985 оны наймдугаар сарын 10-нд төрсөн, удахгүй 38 насыг зооглох гэж байна.
БАРИМТ 2
Түүнийг хүмүүс Сүхбаатар аймгийн уугуул гэдэг ч Улаанбаатар хотод мэндэлсэн.
БАРИМТ 3
Түүний биеийн өндөр 186 см.
БАРИМТ 4
Харин биеийнх нь жин 155 кг ажээ.
БАРИМТ 5
Тэрбээр макүүчи буюу дээд зиндаанд 6 удаа, санданмэ зиндаанд нэг удаа түрүүлсэн.
БАРИМТ 6
Түүний Япон нэр бол Какүрюү Рикисабүро билээ.
БАРИМТ 7
Тэрбээр дээд зиндаанд нийтдээ 69 башё барилдахдаа 778 ялалтыг авч, 358 ялагдал хүлээсэн бол 99 барилдаан өнжсөн байна.
БАРИМТ 8
Тэр бол Мэргэжлийн сүмогийн их аварга Асашорюү Д.Давгадорж, Хахүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нарыг залгамжилж, нэгэн цаг үед мөр зэрэгцэн хүчийг үзэж явсан 71 дэхь их аварга билээ.
БАРИМТ 9
М.Ананд 2014 онд Японы мэргэжлийн сүмо бөхийн хару башёд ёкозүна цолоо гардсан. Башёгийн өмнө түүнийг 13-аас дээш давбал сумогийн дээд цол олгоно гэж амласан. Гэвч үүнийгээ 14 болгож өөрчилсөн. Гэсэн Какирюү холбооны удирдлагуудын тавьсан болзлыг 100 хувь биелүүлж монгол хүний ид хавыг арлын оронд гайхуулсан билээ.
БАРИМТ 10
Тэрбээр 2001 онд мэргэжлийн сүмод хөл тавьжээ.
БАРИМТ 11
Тэрбээр хамгийн анх эзэн хааны цом гардсаныхаа дараа “Намайг дэмжиж байсан Монголынхоо ард түмэнд баярлалаа. Та бүхний итгэлийг алдалгүй улам сайн барилдаж, илүү олон түрүү авахын төлөө хичээх болно. Удахгүй эрчимжүүлсэн бэлтгэлдээ орно. Эзэн хааны цом авч байх тэр үед хариугүй нулимс унагах шахсан шүү. Цол дагаж бяр гэж сайхан монгол үг бий. Тэр хэмжээгээр асар их хариуцлага оногдож байна гэж ойлгож байгаа. Тиймээс өмнөх барилдаанаа сайн нягталж хий багатай барилдаан гаргахыг хичээнэ” гэж ярьж байлаа. Тэр Монголын ард түмний итгэлийг алдаагүй.
БАРИМТ 12
Анх сүмод хөл тавихдаа "Өөрийгөө сайн сүмоч болно" гэдэгт итгэл төгс байжээ.
БАРИМТ 13
Какурюү мэргэжлийн сумод 83 башё барилдсаны эцэст ёкозуна цолд хүрсэн. Сумогийн түүхэнд 1958 оноос жилд зургаан башё зохион байгуулах системд шилжсэнээс хойш Какурюү хамгийн залуудаа сүмогийн дээд цолд хүрсэн бөхчүүдийн жагсаалтын долдугаарт эрэмбэлэгддэг.
БАРИМТ 14
2001 онд Ханакаго дэвжээнээс хүүхэд залуусыг сүмод элсүүлэх шалгалт авахад М.Ананд анхлан тэнцээгүй гэх хариу авчээ.
БАРИМТ 15
Гэвч тэр шантраагүй, сүмод дуртай, барилдах хүсэлтэй талаараа захиа бичиж японы сүмогийн холбоонд илгээхэд хоёр сарын дараа Изүцү дэвжээнээс түүнд урилга ирүүлсэн гэдэг.
БАРИМТ 16
Тэрбээр Монголын сүмочдоос төрөн гарсан дөрөв дэх ёкозүна цолтон билээ.
БАРИМТ 17
Түүний хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр 2005 онд үнэлэн гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
БАРИМТ 18
М.Ананд "Изүцү" дэвжээнд харьяалагддаг.
БАРИМТ 19
Тэрбээр зургаа түрүүлэх дээ 15 давж, 100 хувийн амжилт үзүүлж байгаагүй.
БАРИМТ 20
М.Ананд багадаа сул дорой, бусдад их дээрэлхүүлдэг хүү байжээ. Гэвч тэр өнөөдөр эгэл даруу аваргын жудаг, үлгэр жишээг харуулж мундаг явна.
БАРИМТ 21
Тэр нийт 99 барилдаан өнжсөн байдаг. Учир нь түүнийг бэртэл гэмтэл тойроогүй. Баруун өвдөгний шөрмөсөө гэмтээснээс эхлээд Ууцны дотуур бэртэл, баруун хөлийн эрхий хурууны яс хугарсан хүртэлх шалтгаан нөлөөлсөн.
БАРИМТ 22
Тэрбээр 2021 оны гуравдугаар сард зодог тайлах болсноо зарлаж байв.
БАРИМТ 23
Уран барилдааны долоо, Гарамгай барилдааны хоёр удаагийн шагналтай.
БАРИМТ 24
Тэр анх 2012 оны гуравдугаар сард озэки, 2014 оны гуравдугаар сард ёкозүна цол хүртсэн.