Хайлаас модоор хашаа хийх арван дарааллыг хүргэж байна.
1. Амьд хашаа хийх газрын хэмжээг гаргана, заавал битүү торуулах гээд хэрэггүй, бага багаар тойруулна.
2. 1метр газарт 10ш хайлаасны суулгац тарина гэж тооцоно
3. 40см гүн, 30см өргөн шуудуулж нүх ухна.
4. Ухсан нүхний хөрс эрүүл бол шууд тарьж болно, үржил шимгүй бол сайжруулсан хөрс, бууц хийнэ.
5. Хайлаасны суулгацаа "Ургадаг мод" үржүүлгийн худалдаанаас очиж авна, ургахгүй бол солиод үнэгүй өгдөг.
6. Хайлаасны суулгацыг жижигхэн гэж голох хэрэггүй. Жижиг байх тусмаа сайн буталж ургадаг.
7. Тарьсан амьд хашаагаа долоо хоногт хоёроос доошгүй удаа шуудуугаар ус гүйлгэж усална.
8. Хайлаас хаана ч ургадаг мод учир элдэв бордоо хэрэггүй.
9. Тарьсан модоо хоёр дахь жилээс нь зөв хэлбэртэй болгож засаж хэлбэржүүлнэ.
10. Зарим газар ургаагүй бол нөхөж тарина.
Эх сурвалж: Ургамлын далай