****************************************************************************************************************************************************************
1960-аад онд Английн Баруун Лондонд үүсгэн байгуулагдсан, алдарт рок "Queen" хамтлагийн 1976 онд зохиосон "Bohemian Rhapsody" дууны анхны нооргийг дуудлага худалдаагаар худалдах тухай яриа тархлаа. Энэ үйл явдалтай холбоотойгоор нэгэн хачирхалтай мэдээлэл шүтэн бишрэгчдийнх нь дунд яриагдах болов.
Тодруулбал, уг дууны 15 хуудас нооргийн аль нэгэнд дууны нэрийг "Mongolian Rhapsody" хэмээн бичсэнг хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюри "Mongolian" гэдэг үгийг зурж, дээр нь "Bohemian" хэмээн бичсэн байсан гэнэ. Фредди Меркьюригийн найз, өв залгамжлагч Мэри Остин түүний хэрэглэж байсан эд зүйлс, ханын шүүгээ, тавилга, тайзны хувцас, "Somebody to Love", "We Are the Champions", "Killer Queen" зэрэг хит дуунуудынх нь нооргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард дуудлага худалдаагаар зарсан гэж BBC агентлаг мэдээлэв.
"Bohemian Rhapsody" эсвэл "Mongolian Rhapsody" дууны үгийг Меркьюри татан буугдсан "British Midland" агаарын тээврийн онгоцны бичгийн хэрэгслээр бичсэн гэдэг. 1976 онд Меркьюри энэ дууг бичих эхний үе шатандаа бүтэхгүй нь гэж бодож байсан ч сүүлдээ тэр бодол нь өөрчлөгдөж, бүрэн хэмжээний уран бүтээл болгосон гэж ярьж байв. Шинжээчдийн үзэж буйгаар дууны ноорог 1.2 сая фунт стерлингийн үнэд хүрнэ гэжээ.
Хамтлагийн түүхийг судалдаг хэд хэдэн судлаачдийн үзэж буйгаар дээрх мэдээлэл үнэн гэж "New York Times" сонинд ярьжээ.
Дууны үг,
"Ээж ээ, сая хүн хөнөөчихлөө
Буугаа толгойд нь тулгаад
Гохоо дарсан
Одоо тэр үхчихсэн" гэж эхэлдэг нь анхны хувилбартаа,
"Ээж ээ
Дайн эхэлсэн
Би өнөө орой явах ёстой
Би хаттай байж, тэмцэх ёстой" гэж эхэлж байгааг баримтаар харж болно.
Л.Сайнаа