НҮБ-ын веб сайтад БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийг багийг дахин онцолжээ. Тэрхүү мэдээлэлд "Монгол Улсын энхийг сахиулагчид "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтаж Бентью хотын дунд сургуулийн сурагчдад гар хийцийн тоглоом, дасгалын тоноглолуудыг хийж, сургуулийн орчинд суурилууллаа. Сурагчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрлөх, бие бялдраа чийрэгжүүлэхэд туслах зорилгоор ийнхүү бэлэглэжээ.
Түүнээс гадна Суданы бяцхан багачуудад бичиг хэрэг, ном, өөрсдийн гараар урласан хувцас хандивлаж олон орны энхийг сахиулагчдад үлгэр жишээ үзүүллээ. Сургуулийн хамт олон чин сэтгэлээсээ талархаж буйгаа үүгээр дамжуулсныг илэрхийлье. Энх тайван гэдэг ийм л чин сэтгэлийн энгийн харилцаанаас эхэлнэ" гэжээ.
Итгэл сэтгэл, бүхий л зүйлээрээ энх тайвны төлөө хичээн ажиллаж буй МОНГОЛЫН ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДДАА улам их амжилт хүсье!