Английн Премьер лигийн хөлбөмбөгийн тэмцээнийг олон арван мянган хүнд хууль бусаар дамжуулсан таван эрэгтэй шоронд хоригджээ. Энэ бүлэглэлийнхэн сард 10 фунт стерлингийн захиалгын хямдрал зарж, өргөн нэвтрүүлгийн дүрмийн дагуу Их Британид шууд үзэх боломжгүй тоглоомуудыг үзүүлж мөнгө олсон юм.
Өнөөг хүртэл хамгийн том гэж тодорхойлсон тэдний үйл ажиллагаа 50,000 захиалагчаас 7 сая гаруй фунт стерлинг хүлээн авсан байна. Энэ ял нь урьд өмнө нь ховор оноогсон ял гэнэ. Лигийн хуульчид дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зарим контентыг хамгаалахын тулд тэдэнд луйврын хэрэг үүсгэсэн гэж мэдэгджээ.
Энэ нь Хаммерсмит, Фулхэм Зөвлөлийн удирдсан худалдааны стандартын урт хугацааны мөрдөн байцаалтын үр дүн юм. Мөн бүлэглэлийн үүсгэсэн “Flawless” телевизид мөнгөн төлсөн хүмүүсийн олонхын хувийн мэдээлэл одоо мөрдөн байцаагчийн гарт байгаа нь тэдэнд ямар арга хэмжээ авах бол гэсэн асуултыг олон нийтэд бодогдуулж байна.
Бүлэглэлийн толгойлогч болох 36 настай Марк Гулд 11 жилийн хорих ял сонссон бол бусад дөрвөн гишүүнд гурваас таван жилээс дээш хугацаагаар хорих ял оноожээ. Тэдний нэг болох 36 настай Кристофер Фелвусын компьютерээс баг насны хүүхдүүдийн зохисгүй зураглал, дур булаам байдлыг харуулсан бичлэгүүд ирсэн ажээ.
Л.Сайнаа