"Disgraced Theranos" компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмс Холбооны шоронд 11 жилийн хорих ял эдлэхээр болжээ. Өдгөө 39 настай Холмс өнгөрсөн оны эхээр цусны шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой дөрвөн удаагийн залилангийн хэргээр ял сонссон юм. Тавдугаар сарын дундуур шүүх түүний батлан даалтад үлдэх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд анхны ялыг эсэргүүцэж байсан. Тэрбээр Техас дахь хамгийн жир дэглэмтэй шоронд ялаа эдлэх юм.
Түүнчлэн Холмс мягмар гарагт Техасын Брайан дахь холбооны байгууламжид 500-700 хоригдолтой шоронд шилжсэн байна. Энэ нь түүний төрөлх хот болох Хьюстоноос хойд зүгт 100 миль (160 км) зайд оршдог. Түүнийг хорих ангид ирснийг Холбооны Хорих товчоо нотолсон бөгөөд хувийн нууцтай холбоотой гэсэн шалтгаанаар түүнийг цагдан хорих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
Нэгэн цагт дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэгдэж байсан тэрбээр бусад хоригдлуудын хамт цагийн 12 центээс 1.65 ам долларын цалинтай ажиллана гэж төсөөл. Уг цалингийн ихэнх нь шүүхээс хохирогч нарт өгөхөөр шийдвэрлэсэн нөхөн төлбөрт зарцуулагдах болно. Тодруулбал, шүүхээс хохирогч нарт 452 сая ам доллар олгох тухай шийдвэр гаргасан юм.
Түүний хамтрагч Бавани уг хэрэгт оролцсон гэдгээрээ 13 жилийн хорих ял эдэлж эхлээд байгаа. Тэд хамтдаа дэлхийн хамгийн баян, нэр хүндтэй хөрөнгө оруулагчдыг, тэр дундаа хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок, АНУ-ын Сангийн сайд асан Жорж Шульц нарыг компаниа дэмжих зорилгоор хууран мэхэлсэн гэж буруутгаж байгаа юм. Нэгэн цагт 9 тэрбум долларын үнэлгээтэй байсан тус компани чихрийн шижин зэрэг өвчнийг хэдхэн дусал цусаар илрүүлэх технологитой гэдгээ амласан. Гэсэн хэдий ч технологи хэзээ ч ажиллаж байгаагүй. Тус компани эцэст нь 2018 онд уналтад орсон.
Л.Сайнаа